[Монгол Тулгатны 100 дуу] - Үүрд хамт байгаач ээжээ


Нийтлэгдсэн: 2016-03-08 17 цаг 56 минут

Д.Хоролсүрэн МУГЖ
Үүрд хамт байгаач ээжээ

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл 
Хээр талын хэнзхэн сарнай би 
Арвин дэлхийн ачлалт ээж таныхаа 
Алганы толион дээр ургасан байж таарна аа 

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл 
Өргөн дэлхийг мартахын аргагүй 
Өөрийн минь дүрийг нар шиг гэвэл ээжээ 
Үлэмжийн гэрэл нь таных байж таарна аа 

Дээд жаргалыг таньдаа амлаагүй ч 
Дэлгэр зун шиг насаараа ивгээе 
Тэнгэр шиг ачлал таных шүү ээжээ 
Дэлхий шиг хүндлэл минийх шүү ээжээ 

Учрах зүүдний сайхан дагинас 
Үзэх нүднээ өдрийн солонго 
Үр чинь таныгаа хайрлая ээжээ 
Үндэс мөчир шиг үүрд байгаач ээжээ