HERO Entertainment


HERO Entertainment студи нь 2004 оны 10 сарын 25 нд Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын  206 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд хамтлаг дуучдын 100 гаруй клип,  250 гаруй реклам,  10 бүрэн хэмжээний баримтат кино, 3 бүрэн хэмжээний уран сайхны кино, 20 гаруй шоу тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.

Бидний зорилго :
Харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн шилдэг уран  бүтээл болон бүтээгдэхүүн гаргах явдал юм .

Пентатоник, Алтан микрофон наадмын шагнал,  UBS music video awards наадмын 4  удаагийн шилдэг найруулагч, 3 удаагийн шилдэг зураглаач, 4 удаагийн шилдэг санаа, 2 удаагийн шилдэг зураач, 4 удаагийн шилдэг комьпютер график , эвлүүлэгч, 2 удаагийн олны таашаал, 3 удаагийн шилдэг поп дууны, 1 удаагийн шилдэг хип хоп дууны нийт 18 төрлийн шагналын эзнээр тодорсон.

Манай  студи  анх байгуулагдсан цагаасаа Голомт банк , Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж банк, Анод банк, Мобиком, Юнител,  Скайтел, МСS, АПУ, Монгол стандарт, Торго, СББ, Зүүн хараа трейд, Монгол газар, Nomin, Наран трейд, МIAТ,   Жи мобайл корпораци, Космо компани, Сүү хувьцаат компани, Баянгол дүргийн шүүх, зэрэг олон байгуулага хамт олонтой хамтран ажиллахын зэрэгцээ  UBS –телевизтэй хамтран ажиллаж ирсэн. Манай хамт олон энэ хугацаанд “Star wars”,  “Look”,  “ZOOM“,  “Entertainment news” зэрэг цэнгээнт, танин мэдэхүйн болон мэдээ мэдээлэлийн хөтөлбөрүүд бэлтгэн үзэгч олондоо хүргэж ирлээ. Бид доорхи 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд товч мэдээлэл хүргье.

1. Шоу тоглолт

HERO студийн хамгийн салшгүй нэгэн хэсэг бол томоохон шоу тоглолт арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах явдал юм.

  • Харанга хамтлагын 15 жилийн ой, 
  • Bravo plus шоу тоглолт, 
  • Голомт банкны 10 жилийн ой,
  • DIVAS MONGOLIA -2006,
  • Камертон хамтлагын ахлагч дуучин Болдын “Болд” төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт,
  • Дуучин Дэлгэрмөрөнгийн төв цэнгэлдэхэд болсон “Дэлхий ээж” тоглолт,
  • Тусламжийн тоглолтууд
  • Гоёо загварын шоу тоглолт, 
  • АПУ компаний Соёмбо брэндийн нээлтийн арга хэмжээ,
  • Гоёл -2007, 2011, 2012 загварын шоу тоглолт
  • Харанга хамтлагын дуучин Ц.Чулуунбатын  “My Street”
  • Sweetymotion   “Number -1”  тоглолт
  • Гүрбазар "Цаг хэд болж байна" тоглолт
  • "Гэртээ хүрэх зам” дуучин Амархүүгийн бие даасан тоглолт
  • Гоёл 2013 наадам
  • "Алтан сарнай" 2012 наадам

2. Баримтат кино, уран сайхны нэвтрүүлэг.

  • Алдарт дуучин Адарсүрэн агсаны тухай “ Ажиггүй идэр нас” баримтат кино
  • Монгол газар компаний баримтат кино,
  • Голомт банкны тухай баримтат кино, 
  • Харанга хамтлагын 15 жилийн баримтат кино, 
  • “Гоолингоо” ардын дуунаас сэдэвлэсэн  баримтат кино,  уран сайхны нэвтрүүлгүүдийг хийж үзэгч олондоо толилуулсан.
  • М-Ти-Эс-ийн тухай баримтат кино
  • Vitafit компанийн тухай баримтат кино
  • “Тэмээ цагаан аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг
  • “Хатан ухаан 1, 2” баримтат киног тус тус бүтээсэн.

3. Уран сайхны кино

  • 2002 онд  найруулагч Б.Баатар нь  G энтертэйнмэнт студийн хамт олонтой хамтран “Гэрчийг устга” монголын анхны боевик кино
  • 2009 онд “Би чамд хайртай-2” уран сайхны кино,
  • 2010 он “Татар ажиллагаа” ерөнхий найруулагчаар тус тус ажилласан.
  • 2012 оноос  “ Ганган төгс “ уран сайхны кинон дээр ажиллаж байна.

Оролцсон фестиваль, авсан шагналууд

  • 2009 онд “Би чамд хайртай-2” уран сайхны кино нь  Монголын Маркетинг менежментын холбооноос хамгийн олон үзэгчидтэй BEST SELLER буюу шилдэг менежменттэй киногоор шалгарсан
  • 2011 онд “Татар ажиллагаа” уран сайхны кино нь Москва хотноо болсон детектив киноны олон  улсын фестивальд оролцож 2 –р байр,
  • БНСУ-ын Пучон Олон улсын кино фестивалиас 15 th Puchon International Fantastic Film Festival   Jury's Choice Prize   шагнал,
  • Японд болсон  THE 4 th OLD TOWN TAITO INTERNATIONAL COMEDY FILM FESTIVAL наадамд  амжилттай оролцоод  ирсэн.
  • Итали  хотноо болсон   FAR EAST FILM FESTIVAL 13 наадамд азийн шилдэг 10 киногоор тус тус шалгарсан амжилттай

4. Хөтлөгчийн , монтаж операторын курс

HERO Entertainment студи нь 2005 оноос эхлэн дэргэдээ хөтлөгчийн курс хичээллүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7 дахь төгсөлтөө амжилттай төгсгөөд байна. Манай хөтлөгчийн курсээс UBS телевизийн хөтлөгч Халиун, Жаргалсайхан, Чойжилсүрэн, Санчирмаа, Энхзаяа, Цэцэгсайхан  Eagle телевизийн хөтлөгч Учрал,  MN-25 хөтлөгч Уянга, МҮОНТ-ийн хөтлөгч Пагамдулам, STV телевизийн хөтлөгч Оюунцэцэг, Жаргал нар ажиллаж байгаа бөгөөд тус хөтлөгчийн курсээс төгссөн олон авьяаслаг охид хөвгүүд МУГЖ дуучин Ариунаагийн “Хөх монголын үр сад”, “Бундан зүрх”, Камертон хамтлагын ахлагч Болдын “Захиа”, “Гэрлээ унтраа”,” Чамдаа хэлье”, “Зөвхөн чам руу”,” Нулимснаас харамласан хайр”  дуучин Мэнд амарын цуврал 3 клип, Эба-гийн “Чи минь үүрд минийх”, “Нулимс”  Ганаагийн Мөн ч их саналаа даа ээжийгээ, Юу ч амлаагүй учрал, Номин талст хамтлагын ахлагч Батсүхийн Хүсэл, Чи наддаа ганц, Хаянаагийн Хоёулаа, Аавдаа, Дэлгэрмөрөнгийн “Чи минь”, “Чамайгаа үнсье”, Харанга хамтлагын дуучин продюсор Чулуунбатын “Дэргэд минь байж”, “Сэтгэл”, Хурд хамтлагын “Цоглог оюутан”, Киви хамтлагын  “Hot line”,  жүжигчин Ундралын “Болзоо” “Хайр” зэрэг клипүүдэд амжилттай оролцож тоглосон юм.

5. Нэвтрүүлгийн  талаархи товч анатаци :

  • Star wars Сандалтай Сумо  / хийж байсан /
  • LOOK   нэвтрүүлэг            / хийж байсан /
  • Захиалагт нэвтрүүлэг
  • Entertainment news
  • Монгол тулгатны -100 эрхэм

HERO Entertainment студи-Монгол тулгатны 100 эрхэм төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 20 –р зууны сүүл 21 зууны эхээр монгол улсын хөгжил  цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан алдар гавьяатнуудыг оролцуулж залуу үеийнхэндээ үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор хийж эхлээд байна. Нэвтрүүлэг сард 2 удаа 8 телевизээр цацагддагаараа онцлогтой. Дээрх нэвтрүүлгийг багцлан ном DVD болгон хэвлүүлэх юм.

6. PR

“Gold“ гоо сайхны бараа бүтээгдэхүүн
Соёмбо брэнд
Bravo plus 

7.DVD

Дуучин Б.Сарантуяа- Best of Saraa
Харанга хамтлаг – 15 жилийн ойн тоглолт
Дуучин Болд Төв цэнгэлдэх тоглолт
Шилдэг тоглолт
Супер концертууд