Үзэгчдийн захидал


  • Зочин 2015/12/24
    Яргуй дэлгэрч цэцгийн үндэс бэхжсэн хаврын сайхан өдрийн мэндийг хүргэе. Танд нэгэн санал илгээхийг хүссэн юм. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгтээ нэгэн даруухан эрдэмтнийг оруулж болох эсэхийг тодруулах гэж. Энэ хүн бол Түүхийн ухааны доктор З.Лонжид гэгч эрхэм. Монголын түүх, нэвтэрхий толь өөрөө архив болсон энэ хүнийг та судлаад үзээрэй. Өнөөдрийн олон академич, докторууд, сэхээтнүүд энэ хүнтэй харьцахаас болгоомжилдог. Учир нь тэр хүн бол хэтийдсэн мэдлэг, монголын өв болсон учраас. Өнөөдөр судалгаа хийж байгаа мянга мянган сэхээтнүүд энэ хүнээс зөвлөгөө авч, өөрийн бүтээлээ туурвиж байна. Эгэл жирийн даруухан энэ эрхэм өдгөө МУИС-ийн Түүхийн тэнхимд багшилж буй бөгөөд бүхий л насаараа Үндэсний төв архивт сууж түүхийн шарласан хуудсыг хөвөрдөж суусан нэгэн. Үүнээс илүү ихийг өгүүлмээр байгаа ч ингээд төгсгөе. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Хариу мэдэгдэхийг хүсэж байна. Баярлалаа.

  • Зочин 2015/12/23
    Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ. Анх гарсан дугаараас хойш таслалгүй үзэж байна. Их талархаж явдаг шүү. Надад нэг хүсэлт байгаа юм аа. Баянмөнх аваргын нэвтрүүлэгийн төгсгөлд нэг шүлэг гардаг юм. Барс цоохор морин дээр хөө хуяг агсаж Бадралт сайхан нутгаан өвгөдийн үеэс хамгаалсан Барилдсаар өвдөг шороодоогүй далай дайчин аварга Баатар дайчин удамтай Монгол миний эх орон гэж. Энэ шүлгийг ямар хүн зохиосон, мөн ямар нэртэй шүлэг болохыг мэдэж өгөх боломж байна уу? Хэрэв боломжтой бол бүрэн эхээр нь олж өгөх боломж бий юу? Бүүр болохгүй бол Зохиолчын нэр, шүлгийн нэр хоёрыг олж өгч туслаач гэж хүсэх гэсэн юм аа. Та бүхэнд баярлалаа, ажлын амжилт дахин хүсье ээ